Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

МЭДЭГДЭЛ

мэдэгдэл

Монгол улсад корона вирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжинд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, шүүхийн байранд хэргийн оролцогчдыг олноор цугларч халдварын тархалт үүсгэх, нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зоригоор тус шүүхийн шүүгчдийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус зөвөлгөөнөөр 2020 оны 03-р сарын 10-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүхэд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, шинээр хуралдаан товлохгүй байх, энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэлийг шуудангаар, гомдол, хүсэлтийг www.orkhon_tg@shuukh.mn цахим шуудангаар хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Иймд иргэн та бүхэн шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргах, хэргийн хуваарилалт, шүүх хуралдааны  зарыг дараахь утаснаас лавлана уу.

Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Маралмаа Утас:70356039,

Шүүгчийн туслахууд-Утас: 70352614, 70357306

Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг- Утас:70356701

Шүүхэд заавал ирэхээр дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхээс аль болохоос татгалзаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

2020.03.10

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00