Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

Монгол Улсын шүүгч нарын сонорт

PDF  | Print |  E-mail
Written by admin   
Tuesday, 30 January 2018 16:48

Мэргэжил нэгт шүүгч нартаа шинэ оны мэнд хүргэе


Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2017оны 229-р тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Нийгмийн даатгалын Ерөнхий газар, түүний харьяа аймаг нийслэлийн Нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд албан ёсоор мэдэгдсэн.

Хууль тогтоох байгууллагын хариуцлагагүй буруутай үйл ажиллагааны улмаас хуулийг хийдэлтэй /цоорхойтой/, хууль хоорондын уялдаа холбоогүй батлан гаргаснаас иргэдэд сэтгэл санаа болоод эд материал, санхүүгийн ямар их хохирол учирдагийг мэргэжил нэгт шүүгч асан миний бие 2 жил хагасын хугацаанд биеэрээ амсч, улмаар шүүхэд хандсаны эцэст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч, шүүгч миний өндөр насны тэтгэвэр авах эрх нээгдэж, зөрчигдсөн эрх сэргээгдсэн юм.

Миний бие эцсээ хүртэл тэмцсэний үр дүнд энэхүү амжилтанд хүрсэн нь цаашлаад мэргэжил нэгт шүүгч та бүгдийн хуулиар олгогдох нийгмийн хамгааллын баталгаа болох өндөр насны тэтгэвэр авах эрх хууль ёсны болсны илрэл юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байдгийг тайлбарлан хуульд заасан "онцгой тохиолдолд” гэснийг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой гэж үзээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиар нэгэнт олгогдсон "иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх” зарчимд нийцнэ гэж Улсын дээд шүүх үзсэн нь Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д заасан заалтууд цаашид хэрэгжүүлэх боломжтойг эцэслэн тогтоож өглөө.

Харин миний бие шүүгчийн хувьд, хуульчийн хувьд хууль хоорондын зохицуулалтыг хийдэлгүй болгуулахаар хуулийг хэрэгжүүлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийгмийн хамгаалалын яам, хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн Ерөнхий зөвлөл, хуулийг батлан гаргасан Улсын Их Хурал, түүний байнгын хороод, шүүгчийн эрхийг хамгаалах байгууллага болох Монголын Хуульчдын холбоо, Шүүгчдын хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц зэрэг албан газар, албан тушаалтан нарт өргөдөл гомдол гаргасан боловч тэд нэгэн дуугаар хууль хоорондын зохицуулалт байхгүй, хуулийн хийдэл байгааг хүлээн зөвшөөрсөн мөртлөө 1 жил гаруй хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй учир арга буюу шүүхэд хандсан болно.

Захиргааны хэргийн давж заалдах болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхүүд "... шүүх хууль дээдлэх гагцхүү хуульд захирагдах” гэсэн зөрчлийн хүрээнд нягтлан үзэж хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, мөн төсөөтэй харилцааг зохицуулах хуулийн дагуу шийдвэрийг гарган миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон нь улсын хэмжээнд жишиг боллоо.

Иймд эрхэм шүүгч та бүхэн энэ талаар санаа зоволтгүй, ажил албаа тайван хийж, хуульд заасан "шүүгчээр нийт 25 жил ажилласан /энд нас харгалзахгүй/ 55 нас хүрсэн /шүүгчээр ажилласан жил харгалзахгүй/ бол өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож болно гэсэн аль ч заалтаар” нийгмийн хамгааллын эрхээ эдлэхээр болсныг мэргэжил нэгт шүүгч нартаа сонордуулж байна.

Мөн Улсын Их Хурлаас баталсан өндөр насны тэтгэвэрийн насыг нэмэгдүүлж тооцох тухай тогтоол шүүгч нарт хамааралгүй гэдгийг анхааруулъя. Учир нь 55 нас хүрсэн эмэгтэй шүүгч нар 55 хүрээд 6 сар нэмэгдэхгүй, 60 хүрсэн эрэгтэй шүүгч нар мөн 6 сар нэмэгдэхгүй шууд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар "... 55 нас хүрсэн ...” гэдэг заалтаар өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох бүрэн боломж нээгдсэнийг анхаарна уу!

Улсын Их Хурлын батлан гаргасан хуулийн хийдлийг /цоорхойг/ Улсын Дээд шүүхийн шийдвэрээр нөхөж болдогийг нотлон харууллаа. Энэ нь улсын хэмжээнд жишиг болж цаашид хууль адил хэрэгжүүлэхийг хууль хэрэгжүүлэгч байгууллагад албан ёсоор мэдэгдсэн нь шүүхийн шинэчлэлийн нэг том алхам болсныг батлан харуулж байна.

 

Та бүхний ажилд нь амжилт, амьдралд тань эрүүл энхийг хүсье



Шүүгч асан, хуульч: Ц.Батмөнх

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 83 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

February 2018
SMTWTFS
123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр994
mod_vvisit_counterӨчигдөр1384
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7874
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6249
mod_vvisit_counterЭнэ сард28159
mod_vvisit_counterӨнгөрсөн сард25825
mod_vvisit_counterБүгд1538393

We have: 83 guests online
Таны IP: 54.92.197.82
 , 
Өнөөдөр: Feb 24, 2018

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг