Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 
Мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг анх удаа зохион байгууллаа PDF  | Print |  E-mail
Tuesday, 28 November 2017 11:41

Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оныг "Шүүхийн үйлчилгээний жил” хэмээн зарласны хүрээнд "Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран бүх шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 3 хоногийн турш (2017.11.20-2017.11.22) зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүдэд шүүхийн үйлчилгээний онцлогийн талаар нэгдсэн ойлголт өгч, ажил мэргэжлийн чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг дээшлүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэх ёс зүй, харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэв.


Сургалтад бүх шатны шүүхийн нийт 46 мэдээлэл лавлагааны ажилтан оролцсон бөгөөд сургалтын эхний 2 өдөр мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүд "Шүүхийн сургалтын Баяндөхөм төв”-д танхимын сургалтад хамрагдлаа.

Read more...
 
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ PDF  | Print |  E-mail
Tuesday, 28 November 2017 09:21

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байранд байрлууллаа. Ингэснээр иргэд шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм.

 

Уг систем нь Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, санал асуулга зэрэг цэснүүдээс бүрдэнэ. Санал асуулгаас гадна иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг шуурхай авах юм.


Тодруулбал, "Нэхэмжлэлийн загвар” цэснээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хандах нэхэмжлэлийн загварыг авах боломжтой. "Шүүхийн ёс зүй” цэсэнд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлоо хэнд, хаана гаргах талаарх мэдээлэл бий.

 

Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол гаргах бол "Санал хүсэлт гаргах” цэсийг сонгож хүсэлтээ илгээх боломжтой. Иргэдийн саналыг тухайн шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэх юм. Мөн шүүхийн үйлчилгээ, захиргааны ажилтны хариуцсан ажил үүргийн талаарх гомдол гаргах, шүүхээр үйлчлүүлсэн талаарх саналаа өгөх боломжийг уг систем бүрдүүлжээ.

 

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг уг системийг ашиглан тооцуулах боломжтой.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД PDF  | Print |  E-mail
Friday, 24 November 2017 16:31

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Даваа ГАРАГ

Read more...
 
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ИРГЭНИЙ ХЭРГҮҮД PDF  | Print |  E-mail
Friday, 24 November 2017 16:11

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ИРГЭНИЙ ХЭРГҮҮД

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Даваа ГАРАГ

Read more...
 
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Шүүх хуралдааны тов PDF  | Print |  E-mail
Friday, 24 November 2017 15:41

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Шүүх хуралдааны тов

Read more...
 
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов PDF  | Print |  E-mail
Friday, 24 November 2017 15:17

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов

 

Read more...
 
Шүүх хуралдааны “Ногоон танхим”-ын нээлт боллоо PDF  | Print |  E-mail
Tuesday, 21 November 2017 11:43

-Монгол Улсын шүүх дэлхийн жишигт нийцсэн хоёр танхимтай боллоо-


Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох "Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр нээлт хийлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.

Шүүх хуралдааны “Ногоон танхим”-ын нээлт боллоо

"Green hall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.

Read more...
 


Page 8 of 321
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 84 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

February 2018
SMTWTFS
123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр989
mod_vvisit_counterӨчигдөр1384
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7869
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6249
mod_vvisit_counterЭнэ сард28154
mod_vvisit_counterӨнгөрсөн сард25825
mod_vvisit_counterБүгд1538388

We have: 84 guests online
Таны IP: 54.92.197.82
 , 
Өнөөдөр: Feb 24, 2018

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг